Түмэнхаан Ресорт | ХАГИЙН ХАР НУУР
15748
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-15748,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
Category
Дурсгалт газрууд
About This Project

ХАГИЙН ХАР НУУР

Хагийн хар нуур нь Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн хурууны өвөрт Тэрэлжийн төвөөс 105км-т орших үзэсгэлэнт цэнгэг нуур юм. Далайн түвшнөөс дээш 1817 м өндөрт, 2.7 км ам талбайг эзлэн орших бөгөөд урт нь 2.5 км, өргөн нь 1 км, дундаж гүн нь 11 м, хамгийн гүнзгий газартаа 25 м хүрнэ. Дөрөвдөгч их мөстлөгийн үед 20-80м өндөр, 5х6 км хэмжээтэй уулын хурдас мөнх цасны цэвдэгт түрэгдэн уулын ам хөндийг таглан хаахад уулсын ус нь хонхорт  хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Нуурын гол орчимд юу ч харагдахгүй хав харанхуй, доошоо гүн хөлгүй мэт харагддаг учраас Хагийн хар нуур гэж нэрлэх болжээ. Монгол орны хамгийн ариун дагшнаараа үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг болох энэ хавийн нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан амьдардаг байна.