Түмэнхаан Ресорт | Мэлхий хад
15862
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-15862,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
Category
Дурсгалт газрууд
About This Project

Мэлхий хад

25 метрийн өндөртэй, мэлхийн хэлбэртэй байгалийн нэн сонин тонтоцтой энэ цохиог эрт үеэс “Мөнгөт хад” гэж нэрэлэдэг байжээ. Домогт өгүүлснээр, Зуун модны тулалдаанд Галданбошигт хаан Манжтай хүч тэнцвэргүй тулалдаанд ихээхэн хохирол амсан бүслэлтээс гаран зугтаж, Мэлхий хадны орчим үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, тэмээнд ачаалсан алт мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш мэлхий хадыг Их хааны мөнгийг хадгалж байгаа хэмээн хүндэтгэж “Мөнгөт цохио, Мөнгөт хад” гэж нэрлэдэг болжээ. Тэр цагаас их хааны мөнгө эрдэнэсийг агуулсан Мөнгөт цохиог үеэс үед хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн, хишиг буянаа өгөхийг даатгаж, хурайлж баяжих, мөнгөжихийн даллагатай хэмээн дээдэлж ирсэн гэж хөгшид хуучилдаг.