Түмэнхаан Ресорт | ЗУУН ЛАМЫН АГУЙ
15720
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-15720,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
Category
Дурсгалт газрууд
About This Project

ЗУУН ЛАМЫН АГУЙ

Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт, Мэлхий хаднаас наана, Улаанбаатар хотоос 50 гаруй км-т зам дагуу байрлах энэ агуйг  нутгийн хүмүүс зуун ламын агуй хэмээн ярина. Домогт өгүүлснээр, орчин цагийн шашин соёлын ид хэлмэгдүүлэлтийн үед хэсэг лам нар агуйд орж нуугдан амь зулбан гарч байсан гэх, эсвэл Халх Ойрдын үймээн самууны үед Занабазар хутагтын хэсэг шавь нар Галданбошигтын цэргүүдээс цугтаж энэ агуйд нуугдан амь гарсан гэх мэтээр домоглон ярьдаг. Гэвч энэ агуйд 100 битгий хэл 10 лам ч арай гэж багтах ажээ. Монголчууд олон тооны зүйлийг мянга, түм, бум гэж ярьдаг учраас ийнхүү нэрлэсэн байдаг.  Энэ агуйруу орохдоо өгсөж гардаг нарийхан жим байдаг ба агуйн дунд хэсгээс нь хэвтээгээрээ орох хэмжээний ам бий.