Түмэнхаан Ресорт | ГҮНЖИЙН СҮМ
15734
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-15734,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
Category
Дурсгалт газрууд
About This Project

ГҮНЖИЙН СҮМ

Тэрэлжийн төвөөс зүүн тийш Баруун баянгийн талаар 37 км туулан Хан Хэнтийн дархан цаазат газарт байрлах Гүнжийн сүмийн тууринд ирнэ. 1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат Дондовдоржийн  хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт иржээ. Тухайн үед Монголын угсаа гаралтай язгууртнуудад Манжийн хаанаас гүнж шагнаж хатанаар ирүүлдэг байсан ба манж гүнжтэй суусан монгол ноёныг “эфү” гэдэг байжээ. Манж гүнж нар монголын ноёнд хатан болж ирээд ордонд болж буй зүйлийг Манжруу элч илгээн дамжуулах үүрэгтэй байсан гэдэг. Хичээнгүй амирлингуй гүнж 1740 онд нас барахдаа “Би Монгол хүний эхнэр болж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол нутагт оршуулах хэрэгтэй” хэмээн гэрээсэлсэн ёсоор өөрийнх нь заасан газар буюу Баруунбаянгийн эхэнд сүм барьж гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан авсанд хийж, алтан мөнгөн хүний дүрс, 5-н хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулжээ. Мөн гүнжийн түүхийг 5-н алд цагаан торгон дээр хятад үсгээр бичиж авсанд хийсэн гэдэг. Үүнээс хойш тус сүмийг  Гүнжийн сүм гэдэг болсон. Гүнжийг харгалзан хамгаалахаар Манжаас хамт ирсэн Сөнчин отгийн хүмүүс үе улиран түүний булш байгаа газрыг хамгаалсаар 1930-аад он хүргэжээ. 1948-1949 онд  Гүнжийн онгонд малтлага судалгаа явуулах үед аль хэдийнээ хулгайч тонуулчын гарт өртчихсөн байжээ. Одоо түүнээс зөвхөн нурсан хэрэмний эвдэрхий туурь л үлдсэн байдаг.
Хичээнгүй амирлингуй гүнж нь Манжруу огт мэдээ дамжуулдаггүй байсан ба Дондовдорж ноёнд чин сэтгэлээсээ дурлан сууж монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд сахиж “ Өглөө эрт босч, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн судлаачид тэмдэглэн үлдээжээ. Нөхөр болох Түшээт хан  Дондовдорж нь автай сайн хааны үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд боловсорсон, шүлэг яруу найрагт дуртай хүн байсан хэмээн яригддаг. Чин улсын гүнж Монгол ноёнд хатан болж ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир монголчуудын дунд магтагдан үлджээ.