Түмэнхаан Ресорт | ГОРХИ-ТЭРЭЛЖ
15717
portfolio_page-template-default,single,single-portfolio_page,postid-15717,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive
Category
Дурсгалт газрууд
About This Project

ГОРХИ-ТЭРЭЛЖ

Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 50-75км-т орших энэ нутаг нь байгалын өвөрмөгц  чулуун тогтоц бүхий уул хад цохио, ой тайга, гол мөрөн, тал газар хосолсон хамгийн сайхан зураглал бүхий газар юм. Тухайлбал: Мэлхий хад, Тэмээ хад, Зуун ламын агуй мөн Туул, Тэрэлжийн гол, Аръяабалын сүм зэрэг  үзэж сонирхох зүйлс олонтой.
Горхи -Тэрэлжийн ойн бүсэд шинэсэн ой, гацуур, ногоон хөвд, хуш, хус, нарс, улиас зонхилон ургадаг. Амьтны аймгийн хувьд чоно, буга, хүдэр, туулай гэх мэт хөхтөн амьтан, хур сойр, хөтүү ятуу, ногтруу, тоншуул, хэрээ, шаазгай, чогчоохой  зэрэг шигүүртэн шувуудтай.