Түмэнхаан Ресорт | Ресторан
15537
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15537,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Ресторан

Манай ТҮМЭН ресторанд нэг ээлжиндээ 120 зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд чадварлаг тогооч хамт олон Монгол үндэсний зоог болон Ази, Европ хоолоор таны хүсэл таашаалд нийцүүлэн дайлах болно.
Бид гэрийн аргаар барьсан талх, нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн органик мах, сүү цагаан идээ, ногоогоор хоолоо бэлтгэн зочиддоо барьж байна.
Манай цэсэнд өглөөний цай, хүүхдийн меню байхаас гадна цагаан хоолтой зочинд ч тохирох зоогоор үйлчилж байна.

 

Мөн бид 2-с дээш хүнд захиалгаар хорхог хийж үйлчилнэ. Хорхогны нэг хүний порц нь 30 000 төгрөг байна. Түүнчлэн зочны хүсэлтээр таны авчирсан хонины махаар хорхог хийж өгч үйлчилнэ. Хорхог хийх үйлчилгээний хөлс нь бүтэн хонины мах 40 000, тал хонины мах 30 000 төгрөг байна.

 

Та хүсвэл Монгол гэрт, гадна талбай эсвэл бүр ойн чөлөөнд ч зоогоо барих боломжтой.

Уух зүйлс

  • Монгол архи
  • Шар айраг
  • Ундаа, жүүс
  • Дарс гэх мэт сайн чанарын уух зүйлийг санал болгож байна.

Ажиллах цагийн хуваарь

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

08:00 АМ – 10:00 АМ

ӨДРИЙН ХООЛ

12:00 АМ – 02:00 РМ

ОРОЙН ХООЛ

07:00 РМ – 10:00 РМ

Жич: Зочдын хүсэлтээр цагийг зохицуулах боломжтой.