Түмэнхаан Ресорт | Үйлчилгээ
15580
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-15580,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Чөлөөт цаг

КАРАОКЕ

“Түмэн” караокед Монгол, Англи, Орос,  Япон, Солонгос дуунуудаас сонгон сэтгэлээ сэргэтэл дуулж, найз нөхөд, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.  Бид үргэлж сүүлийн үеийн шинэ дуунуудаар дууны сангаа баяжуулахыг зорьдог.


БИЛЛЪЯРД

Тохилог орчинд алжаалаа тайлах Снүкер ширээтэй бөгөөд анд найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөх үйлчилгээ манайд байна.


НОМЫН САН

“Сайн ном унших нь аялахтай адил” хэмээх мэргэн үг бий. Манай номын санд дэлхийн олон хэл дээр бичигдсэн уран зохиолын номнууд байдаг төдийгүй эх хэл дээрх сонгодог зохиолууд ч бий. Та манай бяцхан номын санд ирж номын ертөнцөөр аялаарай.


СПОРТ ТОГЛООМУУД

Үндэсний шагай наадгай тоглоом, нум сум харвах, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, олс таталт, шатар, даам, хөзөр зэргээр наадан цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.


ОД АЖИГЛАХ

Зориулалтын шөнийн дурангаар од харна. Од, эрхэсийн тайлбарыг зочидод тараана. Харваж буй одыг нүдээрээ болон дурангаар харна. Тэнгэрийн заадас, алтангадас, 7 бурхан одыг дурангаар харна. Од харах үед ажилтан тайлбарлана.


ЗАГАСЧЛАЛ

Манай цогцолбор Тэрэлж голоос холгүй 5 км учраас загасчлахад маш тохиромжтой байршилтай. Ер нь бол загас баригдсан ч бай, баригдаагүй ч бай өгөөш шидэж зогсох нь юунаас ч илүү амралт болдог шүү дээ.


УНАДАГ ДУГУЙ

Манай цогцолбор олны хөл шуугианаас зайтай нам гүм орчинд байрладаг болохоор дугуй унахад их тохиромжтой. Та эрүүл агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдэрч стресс, ядаргаагаа тайлаарай. Хэрэв та унадаг дугуйгаа авчираагүй бол манайхаас түрээслэж болно.


ЯВГАН АЯЛАЛ

Манайх урд болон баруун талаараа ой модоор хүрээлэгдсэн, зүүн хойд талаараа ой модгүй уултай бөгөөд зүүн талаараа нам дор газар тул та аяллын замаа өөрөө сонгоорой. Жимс боловсрох үе 8 сард ойруу явган аялал хийж байгалийн зэрлэг жимс түүж аялалаа улам сонирхолтой болгож болно .


МАЛЧИН АЙЛД ЗОЧЛОХ

Ааруул, өрөм, бяслаг, айраг зэрэг цагаан идээ амтлах, шимийн монгол архи уух, сүүтэй цай чанах болон тос хайлахыг харж амтлах, үнээ, сарлаг саах, цагаан идээ боловсруулж сурах зэрэг  монгол ахуйтай танилцаж малчидтай дурсгалын зураг авхуулах боломжтой.


МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАСТАЙ ЗУРАГ АВХУУЛАХ

Монгол үндэсний хувцас дээл, малгай, гутал /эр, эм/ Их Хаадын суудал, сэнтий, морин хуур хөгжим, нум сум агсах, үндэсний “Шагай” наадгай толоомоор тоглох зэргээр зураг авхуулах боломжтой.