Түмэнхаан Ресорт | Горхи Тэрэлжийн Байгалын Цогцолбор Газарт
8
home,page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-8,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,side_area_uncovered_from_content,columns-4,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Тавтай морилно уу

”ТҮМЭНХААН” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Хан Хэнтий нуруу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалтын газарт, Улаанбаатар хотоос 70км, сайжруулсан замаар 5км-т байрладаг. Ердөө 1,5 цаг яваад л манай баазад хүрэлцэн ирнэ.

 

Тус цогцолбор нь бүх талаараа Хэнтий нурууны сүрлэг уулс, ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг.

 

Та манай цогцолборыг сонгосноор байгалийн сайхныг биширч улмаар нутгийн малчин айлд зочлож тэдэнтэй цай уун нүүдэлчин ардын уламжлал, ёс заншилтай танилцан монголчуудын  зочломтгой занг мэдрэх, морь унах боломжтой. Улаанбаатар хотоос ойр тул өдрийн эсвэл богино аялал хийхэд нэн тохиромжтой.

 

Улаанбаатар хотоос, Чингис хаан нисэх онгоцны буудлаас, зочид буудал, гэст хаус, гэр баазаас, Улаанбаатар галт тэрэгний буудалаас, Тэрэлжийн автобусны эцсийн буудлаас таныг угтан авч, хүргэж  өгөх Зорчигч үйлчилгээг санал болгож байна.

 

Бүх төрлийн тэмдэглэлт ой, баяр, хурал уулзалт зохион байгуулна.

Харилцаа холбоо болон эрчим хүчний систем  бүрэн хангагдсан.

Манай найрсаг үйлчилгээ таны амралтын мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.